Сингапурт цар тахлын үед төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор болжээ

Сингапурт цар тахлын үед төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор болжээ

Дэлхийн хамгийн бага төрөлттэй орнуудын нэг болох Сингапур улс цар тахлын үед төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэдтэй болохоор зэхэж буй гэр бүлд нэг удаагийн урамшуулал олгохоор болжээ. Тус улсын төрөлтийн түвшин 2018 онд сүүлийн найман жилд тохиож байгаагүй доод түвшинд хүрч, нэг эмэгтэйд 1.14 төрөлт ногдож буй талаарх судалгаа гарсан байна.

Иймээс Засгийн газрын зүгээс төрөлтийг дэмжих хуулийн төслийг санаачилсаар байгаа. Тодруулбал, Сингапурын одоогийн хүүхдийн тэтгэмж нь 10.000 сингапур доллар /7330 доллар, 5644 фунт/ юм. Одоогоор урамшууллын мөнгөн дүн тодорхой болоогүй байгаа ч өмнөх тэтгэмжүүдээс өндөр байна хэмээн эрх баригчид мэдээлжээ.

Эх сурвалж: BBC