АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео Японд айлчлал хийж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео Японд айлчлал хийж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Япон, Австрали, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нарын дөрвөн талт уулзалтад оролцохоор Токио хотод очжээ. Түүний суусан нисэх онгоц Токио хотын захад байрладаг АНУ-ын цэргийн баазад өнөө өглөө газардсан байна.

Дөрвөн орны төлөөлөгчид “чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийн” асуудлаар голчлон ярилцах бөгөөд  БНХАУ-ын талаар санал бодлоо солилцож магадгүй байгаа аж. М.Помпео Японоос гадна Монгол, БНСУ-д айлчлахаар төлөвлөж байсан боловч Ерөнхийлөгч Д.Трампыг халдвар авсны дараа зөвхөн Японд айлчлах шийдвэр гаргасан юм.