ЗТХЯ: Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийт 10,5 сая тонн ачаа тээвэрлэв

ЗТХЯ: Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийт 10,5 сая тонн ачаа тээвэрлэв

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2024 оны дөрөвдүгээр сард 10.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өссөн байна. Харин өссөн дүнгээр буюу эхний 4 сард 38.9 сая тонн ачаа тээсэн нь өмнөх онтой харьцуулахад 20.9 хувиар өссөн байна.

  • Бүх төрлийн тээврээр 2024 оны дөрөвдүгээр сард 14.2 сая зорчигч (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар өссөн бол оны эхнээс өссөн дүнгээр 48.9 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна
  • Авто тээврээр 2024 оны дөрөвдүгээр сард 13.9 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өссөн байна.
  • Агаарын тээврээр дөрөвдүгээр сард нийт 138.7 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 34.3 хувиар өссөн.
  • Монгол Улсын авто замын боомтоор 2024 оны дөрөвдүгээр сард нийт 73198 ачаатай тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.
  • Үүнээс 11222 тээврийн хэрэгсэл орсон нь өмнөх оны мөн үеэс 31.1 хувиар, 61976 тээврийн хэрэгсэл гарсан нь өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар тус тус өссөн дүнтэй байна.