ВИДЕО:Судлаачид хоёр тонн орчим хэмжээтэй аварга том махчин загас илрүүлжээ

ВИДЕО:Судлаачид хоёр тонн орчим хэмжээтэй аварга том махчин загас илрүүлжээ

Канадын “Нова Скотия” орчим ажиллаж байсан судлаачид 3541 фунт жинтэй/1 тонн 600 кг/, 17 фут /5 метр/ 2 инч урттай аварга том цагаан акул олжээ. Цагаан акулуудыг бүртгэж, түүвэрлэлт хийдэг “Ocearch” ТББ-ын судлаачид тус эмэгчин акулыг "Далайн хатан" хэмээн "өргөмжилж", Нүкүми хэмээн нэрийдсэн байна.

Энэ талаар “Ocearch” ТББ "Бид түүнийг уугуул америк микмакчуудын домогт гардаг мэргэн хөгшин эмээгийн дүр "ноо-гүү-мее" буюу Нукуми гэж нэрлэж байна” хэмээн цахим хуудаснаа бичжээ. Тус аварга загас нь судалгааны багийн экспедицийн үеэр олсон аварга загаснуудаас хамгийн том хэмжээтэй нь аж.

Дэлхийн зэрлэг ан амьтдын холбооны мэдээлснээр цагаан акул нь олзоо бүхэлд нь залгидаг дэлхийн хамгийн том махчин загас бөгөөд сүүлийн үед толгой нь цөөрсөөр байгаа гэнэ.

ҮЗЭХ: