Халдварыг үл тоон Хятадын Хуаншань ууланд олон мянган жуулчин нэг дор цуглаж, түгжрэл үүсгэжээ

Халдварыг үл тоон Хятадын Хуаншань ууланд олон мянган жуулчин нэг дор цуглаж, түгжрэл үүсгэжээ

Хятадын аялал жуулчлалын бүс болох Хуаншань буюу Шар ууланд дөрөвдүгээр сарын 4-ний бямба гарагт олон мянган хүн нэгэн зэрэг цугласны улмаас түгжрэл үүсчээ.

Коронавирусийн халдвар дэлхийн олон оронд бүртгэгдсэн энэ үед тус улсын эрүүл мэндийн байгууллагаас хүмүүсийг хоорондоо зай барихыг хүмүүст анхааруулж буй. Гэсэн ч аялагчид үл тоон олноор цугларсан байна. Үүнийг Аньхуй мужийн засаг захиргаа жуулчдыг татахын тулд дөрөвдүгээр сарын 1-14-ний өдрүүдэд байгалийн үзэсгэлэнт тогтоцтой 29 газар руу үнэгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасантай холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Энэхүү шийдвэрийг аялал жуулчлалын салбарт ажилладаг иргэд болон байгууллагуудыг дэмжих зорилгоор гаргасан ч 20 мянган хүн нэг дор цугласан тул уг байгалийн үзэсгэлэнт газрыг түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ.

Хуаншань уулын үзэсгэлэнт газрыг хоёрдугаар сарын 21-ний өдөр нээсэн бөгөөд үүнээс өмнө коронавирусийн халдвар дэгдэхээс сэргийлж түр хугацаанд хаасан байв. Одоогоор Хятадын Цагаан хэрэм, Сихү нуур, Шавар армийг жуулчдад зориулан нээсэн бол Хориотой хот, Шанхайн Диснейлэнд хаалттай хэвээр байна. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө