Саиед Моллай: Би Германд амьдарч байгаа ч миний эх орон бол Монгол

Саиед Моллай: Би Германд амьдарч байгаа ч миний эх орон бол Монгол

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токио 2020 зуны олимпын наадмаас медаль хүртсэн Монгол улсын тамирчин, дасгалжуулагч болон шүүгчдэд шагнал урамшуулал олголоо. Тодруулбал, олимпын мөнгөн медаль хүртсэн тамирчин Саиед Моллайд 60 сая төгрөг, хоёр өрөө байр гардуулсан юм.

Тэрбээр шагнал авсныхаа дараа хэлсэн үгэндээ, "Сайн байцгаана уу? Монголчуудаа Олимп, паралимпын медальтнуудад өнөөдөр хүндэтгэл үзүүлж, хүлээн авсанд маш их баяртай байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад баярлалаа. Олимпын медальтан, тамирчдыг ийнхүү хүлээн авч, дэмжиж байгаад талархаж байна.

Нилээн хэд хоногийн өмнө намайг Герман руу явсан, тус улсаас иргэншил хүссэн гэх мэт олон худал мэдээлэл гарсан. Би Монголын пасспорттой. Монгол иргэншилтэй хэвээр.

Миний хүртсэн медаль бол монголчуудынх. Худал мэдээлэлд битгий итгээрэй гэж хүсч байна. Зарим үед би Германд амьдарч байгаа ч миний эх орон бол Монгол. Дараагийн Парист болох олимпоос сайхан мэдээ авчрах болно. Бүх зүйлээр дэмжиж, тусалж байгаа бүх монголчууддаа баярлалаа" гэсэн юм. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө