ЭМЯ: Сүүлийн 24 цагт 804 хүнээс коронавирус илэрч, хоёр хүн нас барав

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 804 хүнээс коронавирус илэрч, хоёр хүн нас барав

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 804 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, дотоодод-793, эмнэлгээс шалтгаалах-7, зөөвөрлөгдөж ирсэн-4 тохиолдол тус тус бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 44,820 болов.

Дотоодод бүртгэгдсэн 793 тохиолдлын 56 нь хөдөө орон нутагт байна. Тодруулбал,

  • Баян-Өлгий-1
  • Завхан-23
  • Говь-Алтай-7
  • Өвөрхангай-8
  • Төв-1
  • Сэлэнгэ-4
  • Хэнтий-1
  • Сүхбаатар-2
  • Эрдэнэт-9 тус тус халдвар бүртгэгджээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1386 хүн/эмнэлгээс-363, гэрийн хяналт-1026/  бүрэн эдгэрсэн байна.

Мөн хугацаанд хоёр иргэн/69 настай эрэгтэй, 89 эмэгтэй/ нас баржээ. Тус хоёр иргэн нь халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд коронавирусийн нэн хүнд  хэлбэрээр энджээ. 

ҮЗЭХ:




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө