ДЭМБ: БНХАУ-ын вакцинд энэ сарын дундуур зөвшөөрөл олгоно

ДЭМБ: БНХАУ-ын вакцинд энэ сарын дундуур зөвшөөрөл олгоно

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнөөдрийн байдлаар  дөрвөн нэр төрлийн вакцинд албан ёсоор зөвшөөрөл олгоод буй. Тодруулбал,

  • Америк, Германы “Biotech” болон “Pfizer” компаниудын хамтран бүтээсэн BNT162b2” вакцин- 2020 оны 12 дугаар сарын 30-нд албан ёсны зөвшөөрөл олгосон
  • Их Британийн “АстраЗенека”, Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээсэн “AZD1222” вакцин- 2021 оны  хоёрдугаар сарын 15 нд албан ёсны зөвшөөрөл олгосон
  • БНЭУ-д үйлдвэрлэсэн “Covishiled”/СhAdOx1_nCoV-19/ вакцин -2021 оны хоёрдугаар сарын 15-нд зөвшөөрөл олгосон
  • АНУ-ын Johnson and Johnson-2021 оны гуравдугаар сарын 12-ны өдөр тус тус зөвшөөрөл олгожээ.

Эдгээрээс гадна нийт 10 гаруй нэр төрлийн вакциныг одоогоор судалж байна. Манай улсын хувьд дээрх вакцинуудаас гурвыг нь хүн амын дархлаажуулалтад хэрэглэж буй. Дээрхээс гадна БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн “Вероселл”, ОХУ-ын “Спутник V” /хувийн хэвшил хийж буй/ вакцинуудаар иргэдийг вакцинжуулж эхэлсэн. Тэгвэл ДЭМБ БНХАУ-ын вакцинд энэ сарын дундуур зөвшөөрөл олгохоор ярьж байна.

Тодруулбал, ДЭМБ-ын вэбсайтад

  • “Синофарм”/Вероселл/ вакцинд дөрөвдүгээр сарын дундуур
  • “Синовак” вакцинд мөн энэ сарын дундуур зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна гэжээ.

ДЭМБ вэбсайтад байршсан вакцинуудын мэдээлэл

Эх сурвалж: WHO




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

13 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

14 цагийн өмнө

Шуурхай мэдээ