Амралтын газарт гарсан зодооныг салгах гэж байгаад хутгалуулж амиа алдсан байжээ

Амралтын газарт гарсан зодооныг салгах гэж байгаад хутгалуулж амиа алдсан байжээ

Энэ сарын 4-5-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6-р хороонд байрлах “Мөнх Тэрэлж” амралтын газарт 16-23 орчим насны 30-аад залуус архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, архидан согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнийгээ хутгалж хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарсан юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Орхон аймгийн харьяат 23 настай М хоорондоо муудалцсан нэгнийгээ салгах зорилгоор дундуур нь орж байгаад санаандгүй байдлаар хутгалуулсан, түүнийг хутгалсан этгээд нь Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 23 настай, М байж болзошгүй талаарх нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.

Тэд амралтын газраас талх, хиам зүсэхээр авсан хутгаар нэгнээ ийнхүү гэмтээжээ. Харамсалтай нь хохирогч тус шөнийн 03:00 цагийн үед түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Тус залуус нь бие биенээ сайн танидаггүй байсан гэсэн албан бус мэдээлэл байгаа юм. Одоогоор цагдаагийн алба хаагчид тус залуусын 20-г нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулсан бол үлдсэн есөн залуусыг эрэн хайж байгаа аж.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө