Залуусын фитнесст явах 2 сарын төлбөрийг ТӨР хариуцахаар болж, Н.Түвшинбаярыг зөвлөхөөр томилов

Залуусын фитнесст явах 2 сарын төлбөрийг ТӨР хариуцахаар болж, Н.Түвшинбаярыг зөвлөхөөр томилов

Хоёрдугаар сарын 17 –ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулж “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан гэж мэдэгдсэн.

Ингээд тус 10 их наяд төгрөгөөс “Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх  хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад зориулж 500 тэрбум төгрөг”-ийг баталсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Товчхондоо, “залуучуудын фитнесст явах хоёр сарын төлбөр”-ийг Засгийн газраас хариуцахын тулд хагас их наяд төгрөгийг зарцуулж магадгүй байгаа юм. 

 -АН-ЫН ГИШҮҮН Н.ТҮВШИНБАЯР ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛОГДОВ-

Иймд үүнтэй холбогдуулж, Монголын Үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн зөвлөхөөр томилов уу гэлтэй. Учир нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй Монгол болохыг иргэддээ уриалж байгаа. Энэхүү уриалга, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулахаар томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлж буй. 

2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Н.Түвшинбаяр нар нэр дэвшиж байв

Хачирхалтай, Монголын анхны олимпын аварга, анхны хос медальтан, жүдоч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нь АН-ын гишүүн ажээ. Тодруулбал, тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшиж, ялагдал хүлээж байсан нэгэн. Мөн тэрээр одоог хүртэл тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүн гэж явдаг байна.

-500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХУВААРИЛАЛТЫГ Н.ТҮВШИНБАЯР, Э.БАДАР-УУГАН НАР ХИЙХ ҮҮ-

Мөн “залуучуудын фитнесст явах хоёр сарын төлбөр”-ийг хуваарилалтыг МҮОХ хийж магадгүй байгаа юм. Учир нь, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөө өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулжээ. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй монгол болохыг иргэддээ уриалж байгаа энэ үед хамтран ажиллах болсонд талархал илэрхийлж, боломжит бүх хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ  илэрхийлсэн” гэх албаны мэдээлэл бий.

Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэр

Сонирхуулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар фитнессээр идэвхтэй хичээллэдэг гэдэг. Энэ ч утгаараа Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх” шийдвэр гарахдаа, фитнесс клуб ажиллуулдаг залуутай ярилцаж тус шийдвэрээ гаргасан гэх утгатай мэдэгдэл хийж байсан билээ. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө