АНУ сонгуулийн үеэр гарч болзошгүй үймээн, самууны эсрэг бэлдэж байна

АНУ сонгуулийн үеэр гарч болзошгүй үймээн, самууны эсрэг бэлдэж байна

Ирэх сард болох гэж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй. Тэгвэл тус улсын  Дотоодын Аюулгүй байдлын яам  сонгуулийн өмнө болон сонгуулийн дараа гарч болзошгүй үймээн самууны эсрэг бэлтгэж байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ. Дотоодын Аюулгүй байдлын яамны төлөөлөгч Кен Кучинелл энэ талаар сонгуулийн дараа үймээн самуун, хүчирхийлэл гарна гэсэн тагнуулын мэдээлэл гараагүй ч албаныхан дайчилгааны бэлэн байдалд байгаа хэмээн мэдээлжээ.

CNN-д мэдээлснээр одоогоор Гаалийн алба болон хилийн хяналтын газар, мөн Цагаачдын албаны тусгай ангийнхан эрчимтэй бэлтгэл сургуулилалт хийж байгаа юм байна. Эдгээр хүчнийхэн өнгөрсөн зун Портленд, Вашингтон хотод болсон үймээнийг дарсан бөгөөд тэдний бэлэн байдалд ажиллах хугацааг сонгууль дуустал сунгаад байгаа аж.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө