Р.Давга ИТХ-ын даргаар үлдэж, Н.Алтаншагай, Б.Сүхбаатар нар хотын дарга болох уу

Р.Давга ИТХ-ын даргаар үлдэж, Н.Алтаншагай, Б.Сүхбаатар нар хотын дарга болох уу

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын сонгууль өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд НИТХ-д МАН 34 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Иймд МАН-аас НИТХ-ын дарга болоод Улаанбаатар хотын захирагчийг томилно. 

Тэгвэл Нийслэлийн МАН дотор тус албан тушаалын төлөөх өрсөлдөөн эхэлсэн байна. Харин тус томилгоонд УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар нэлээдгүй оролцох бололтой. Тодруулбал, тэрээр Улаанбаатар хотын захирагчид Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай болон НИТХ-ын сонгуулийн 8-р тойрогт ялалт байгуулсан Б.Сүхбаатар нарыг санал болгож байгаа бололтой. Харин одоогийн ИТХ-ын дарга Дагва мөн хотын захирагч болох хүсэлтэй байгаа ч, тэрээр ИТХ-ын даргын албан тушаалдаа үлдэх тохироо хийсэн гэх мэдээлэл байна. 

Улмаар өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн шуурхай хурлыг өнөөдөр Хангарьд ордонд зарласан байна. Харин ирэх Даваа гарагаас эхлэн Нийслэлийн харьяа 85 байгууллагад бүтэц, удирдлагын өөрчлөлт хийх ажээ. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө