ВИДЕО: МИАТ компани байгалийн үзэсгэлэнт газруудыг агаараас тольдох туршилтын нислэг хийжээ

ВИДЕО: МИАТ компани байгалийн үзэсгэлэнт газруудыг агаараас тольдох туршилтын нислэг хийжээ

МИАТ ТӨХК зорчигч үйлчлүүлэгчиддээ зориулан байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг агаараас тольдох "Агаарын аялал"-ын туршилтын нислэг хийсэн байна.

Тодруулбал, Энэ сарын 16-нд Асралт хайрхан, Бурхан халдун, Хөвсгөл далай, Хорьдол сарьдгийн нуруу, Дархадын хотгор, Отгонтэнгэр хайрхан, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар БОИНГ 737-800 агаарын хөлгөөр аялсан байна.

ИНЕГ-ын ажилтнууд туршилтын нислэгт оролцож байгалийн үзэсгэлэнт газруудыг агаараас тольджээ. Дээрх газруудаар аялсан туршилтын нислэг нийт 3 цаг 30 минут үргэлжилсэн тухай мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө