Д.Трамп, Ж.Байден нарын анхны мэтгэлцээн маргааш эхэлнэ

Д.Трамп, Ж.Байден нарын анхны мэтгэлцээн маргааш эхэлнэ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Дональд Трамп, Жо Байден нарын анхны мэтгэлцээн маргааш АНУ-ын зүүн эргийн цагаар 21:00 цагт /Улаанбаатарын цагаар маргааш өглөөний 9:00 цагт/ эхлэх гэж байна. Кливлэнд мужийн Кэйс Уэстерн Резерв их сургуулийн байранд болох мэтгэлцээн 90 минут үргэлжлэх бөгөөд дээд шүүх, Covid-19, эдийн засаг, сонгуулийн шударга байдал, арьс өнгөний үзэл, бодлого гэсэн зургаан сэдвээр тус бүр 15 минутын хугацаанд явагдах юм.

Түүнчлэн мэтгэлцээнийг “Fox New Sunday” нэвтрүүлгийн хөтлөгч Крис Уоллос хөтлөхөөр болсон байна. Тэрээр 2016 онд Дональд Трамп, Хиллари Клинтон нарын гурав дахь мэтгэлцээнийг хөтөлж байжээ. Нэр дэвшигчдийн олон нийтийн дундах рейтингийн харьцаа сүүлийн хэдэн сарын турш тогтвортой байгаа ба Ардчилсан Намаас нэр дэвшигч, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден тогтмол тэргүүлсэн хэвээр байна.

Халз мэтгэлцээнд 77 настай Байден, 74 настай Трамп нар өөр өөрийнхөө аргаар бэлдэж буй тухай хэвлэлүүдээр мэдээлж байна. Тухайлбал Байден зөвлөхүүдтэйгээ хамт бэлдэж байгаа бол Трамп өрсөлдөгчийнхөө 2008, 2012 онуудын мэтгэлцээнд хэрхэн оролцож байсан бичлэгийг үзэж байгаа гэнэ.

Арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуулиас өмнө нэр дэвшигчид гурван удаа халз мэтгэлцээнд оролцох ёстой. Дараагийн хоёр мэтгэлцээн аравдугаар сарын 15 ба 22-нд тус тус тов гарсан. Харин дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид болох Бүгд Найрамдах Намын Майк Пэнс, Ардчилсан Намын Камала Харрис нарын мэтгэлцээн аравдугаар сарын 7-нд Солт Лэйк Сити хот дахь Ютагийн их сургуульд зохион байгуулагдахаар болжээ.

Эх сурвалж: Tribune News Service

 

 

 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө