ВИДЕО: Вьетнамын цагдаа нар хэрэглэсэн бэлгэвчийг цэвэрлээд дахин ашиглаж байсныг илрүүлжээ

ВИДЕО: Вьетнамын цагдаа нар хэрэглэсэн бэлгэвчийг цэвэрлээд дахин ашиглаж байсныг илрүүлжээ

Хэрэглэсэн бэлгэвчийг цэвэрлээд шинэ мэтээр савлаж зардаг этгээдүүдийг цагдаа нар илрүүлсэн тухай Вьетнамын төв телевиз мэдээлжээ. Тодруулбал, цуглуулсан бэлгэвчнүүдээ усанд буцалгаж ариутгасны дараа хатаагаад, модон хэвэнд хэлбэршүүлээд савлаж зардаг байснаа агуулахын эзэн эмэгтэй мэдүүлсэн байна.

Цагдаа нар нийтдээ 360 кг жинтэй, 345,000 орчим хуучин бэлгэвчийг эндээс илрүүлжээ. Өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний хуучин бэлгэвчийг ингэж зарсныг тогтоож чадаагүй байгааг VTV мэдээлжээ. Баривчлагдсан эмэгтэй дахин боловсруулсан бэлгэвчний килограмм тутмыг $0.17 орчмоор наймаачдад зардаг байснаа цагдаад мэдүүлжээ.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө