"Хүннү эйр" ХХК-аас БНХАУ-д сурдаг оюутнуудын хоёр талын тийзийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор болжээ

"Хүннү эйр" ХХК-аас БНХАУ-д сурдаг оюутнуудын хоёр талын тийзийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор болжээ

“Хүннү эйр” ХХК БНХАУ-д сурдаг оюутнуудад зориулсан хямдрал зарлажээ. Оюутнууд хавар шалгалтуудаа өгөөд эх орондоо ирдэг бөгөөд намар буцдаг.

Иймд энэ оны тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны хооронд Бээжин хотоос Улаанбаатар явах, наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 15-г хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос Бээжин чиглэлд явах хоёр талын тийз авах бол сонгогдсон ангиллаас 50 хувийн хямдрал эдлэх боломжтой болжээ.

Хямдралтай тийз авах хүсэлтээ [email protected] хаягт болон БНХАУ дахь Хүннү Эйр компанийн Төлөөлөгчийн газарт илгээх аж.