Т.Доржханд: Энэ удаагийн сонгуулиар МАН-ыг ялж үзүүлнэ

Т.Доржханд: Энэ удаагийн сонгуулиар МАН-ыг ялж үзүүлнэ

ХҮН намаас сонгуульд нэр дэвшигчдэд ямар шалгуур тавьж байгаа талаар болон УИХ-ын гишүүн Т.Доржхандыг тойрогт нэр дэвших эсэхийг тодрууллаа. 

Тэрбээр, "Одоогийн байдлаар нэр дэвших процесс нэлээд сайн явж байна. Нийт 160 гаруй хүн ХҮН намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. Нэр дэвшигчдэд тодорхой гурван шаардлага тавьж байгаа. Тухайлбал өмнө нь авлига, хулгайн хэрэгт хролбогдоогүй байх ёстой. Хоёрдугаарт, популизм хийхгүй. Мөн энэ улсыг авч явах, хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, намынхаа үнэт зүйл бодлого зарчимд нэгдсэн хүмүүсийг нэр дүвшүүлнэ. Миний хувьд Хан-Уул дүүргээс сонгогдсон. Хувь хүний байр суурь маань гэвэл Хан-Уул дүүрэгт дахин нэр дэвших хүсэлтэй байгаа. Мөн манай намаас нэр дэвшиж буй хүмүүс арван жил номын санд суусан, арван жил ажил хийсэн туршлагатай хүмүүс байна. Нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийн 40 хувь нь докторын зэрэгтэй хүмүүс байгаа" гэв.

ҮЗЭХ: