"Киргизийн парламентын даргын айлчлалтай холбогдуулж замын хөдөлгөөнийг хязгаарлана" гэж мэдэгдлээ

"Киргизийн парламентын даргын айлчлалтай холбогдуулж замын хөдөлгөөнийг хязгаарлана" гэж мэдэгдлээ

Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга 2024 оны дөрөвдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа талаар албаныхан мэдээлсэн.

Уг айлчлалтай холбоотойгоор дээрх өдрүүдэд зарим замуудын хөдөлгөөнд зорчих чиглэлийн дагуу түр хугацаанд хязгааралт хийх талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөсөн байна.