УИХ-ын 2024 оны сонгуульд бие даан нэр дэвшин өрсөлдөхөөр одоогоор 25 хүн бүртгүүлээд байна

УИХ-ын 2024 оны сонгуульд бие даан нэр дэвшин өрсөлдөхөөр одоогоор 25 хүн бүртгүүлээд байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчид Үндэсний аудитын газарт өчигдөр /2024.04.22/-өөс мөрийн хөтөлбөрөө хүргүүлж эхэлсэн.

Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрүүдийг хүлээж аваад, дүгнэлт гаргах юм. Өчигдрийн байдлаар, бие даан нэр дэвшигч 23 хүн мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бол өнөөдөр 11:00 цагийн байдлаар хоёр хүн мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Тус мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ гэж Монцамэ агентлаг мэдээлжээ.