БНХАУ-д буусан үерийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 10 хүн сураггүй болжээ

БНХАУ-д буусан үерийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 10 хүн сураггүй болжээ

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хятадын өмнөд эргийн Гуандун мужид хүчтэй аадар бороо орсны улмаас их хэмжээний үер бууж өчигдөр буюу даваа гарагийн байдлаар дөрвөн хүн амиа алдаж, 10 хүн сураггүй болсон нь тогтоогджээ.

Мөн 110 мянган хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн байна. Гуандун мужийн төв Гуанжоу хотод дөрөвдүгээр сарын турш унасан нийт хур тунадасны хэмжээ 60.9 см хүрсэн нь албан ёсны бүртгэл эхэлсэн 1959 оноос хойшхи нэг сарын хамгийн их хэмжээ болсныг цаг уурчид өчигдөр мэдээлжээ.

Тус мужийн Заочин, Шаогуань хотууд үерийн гамшигт хамгийн их нэрвэгдээд байгаа ба Заочин хотод гурван хүн амиа алдсан бол Шаогуань хотод нэг аврагч амиа алджээ. Үерийн гамшиг энэ долоо хоногоос хөрш Жянси мужийн нутагт шилжиж, одоогоор 459 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тус мужид 1,500 га тариалангийн талбай усанд автсан нь 41 сая юанийн ($5.7 сая) эдийн засгийн хохирол учруулаад байгаа аж. 

Эх сурвалж: Reuters