Монгол хэл, бичгийн шалгалтад 5300 хүүхэд тэнцээгүй гэж БШУЯ-аас мэдээлэв

Монгол хэл, бичгийн шалгалтад 5300 хүүхэд тэнцээгүй гэж БШУЯ-аас мэдээлэв

Их сургуульд элсэн суралцагчдын түвшин тогтоох Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 6-нд орон даяар зохион байгуулж, өнгөрсөн баасан гарагт дүн нь гарсан.

Улсын хэмжээнд 33361 шалгуулагч Монгол, хэл бичгийн шалгалтыг өгснөөс 28061 нь тэнцэж 5300 нь тэнцээгүй байна. 2023 оны Монгол хэл бичгийн шалгалтад 30879 шалгуулагч оролцож, 26017 нь тэнцсэн бол 4862 шалгуулагч тэнцээгүй юм. Шалгалтад тэнцээгүй суралцагчид наймдугаар сард дахин шалгалт өгөх боломжтой. Хоёр дахь шалгалтад ч тэнцээгүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй хэмээн Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.