"Шинэ автозам барихдаа Содон хорооллын байгууламж руу түрж орсноос 2845 айлын эрх зөрчигдөж байна" гэв

"Шинэ автозам барихдаа Содон хорооллын байгууламж руу түрж орсноос 2845 айлын эрх зөрчигдөж байна" гэв

"Содон стандарт цогцолбор хорооллын 2,845 айлын оршин суугчид, газраа "Тесо" корпорацад луйвардуулан хохирсон уу” асуудлаар мэдээлэл хийлээ.

Оршин суугч, "Содон хорооллын 2845 өрхийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ихээр зөрчигдөж байна. Учир нь манай Содон хорооллын буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруунаас зүүн тийш чиглэгдсэн төв замын өргөтгөлтийн ажлаас улбаалан асуудал үүссэн. Гэхдээ “Содон хороолол”-ын оршин суугчид замын өргөтгөлийн ажлыг эсэргүүцээгүй.

Харин замын өргөтгөлийг хийхдээ манай хорооллын оршин суугчдын ашиглаж буй хорооллын эргэн тойрны газрыг эвдэж сүйтгэхгүйгээр замын зураглалын дагуу, оршин суугчдад хүндрэл учруулахгүйгээр замаа тавьж өгөхийг хүсэж байгаа юм.

Тухайлбал оршин суугчдын машин орж гарах гурван гарцын хоёрыг хааж, бид зөвхөн нэг хаалгаар л орж гарч байна. Мөн шинэ замыг барихдаа барилгын норм стандартаа барьж ажилламаар байна. "Тесо" корпораци бидэнд байр зарахад эргэн тойрны байгууламж газрын үнэ ханш бүгд орсон. Гэтэл өнөөдөр "Тесо" улсын комисс хүлээлгэж өгөөд яваад өгөнгүүт улсаас зам тавина гээд нөгөө байгууламжийн газраа буцаагаад авчихсан. Иймд бидний эрүүл аюулгүй орчны бүх боломж хаагдаж байна" гэв.