Украинд үзүүлэх 61 тэрбум ам.долларын дэмжлэгийг АНУ-ын Конгресс дэмжиж байгаа гэж мэдэгджээ

Украинд үзүүлэх 61 тэрбум ам.долларын дэмжлэгийг АНУ-ын Конгресс дэмжиж байгаа гэж мэдэгджээ

Украины Ерөнхий сайд Д.Шмигал АНУ-д хийсэн айлчлалынхаа дараагаар Киевт 61 тэрбум ам.доллар хуваарилах хуулийн төслийг Конгресс дахь Бүгд найрамдах нам, Ардчилсан намын аль аль нь дэмжиж байна гэж мэдэгджээ. Тэрээр “АНУ-аас ирэх энэхүү том тусламжийн багцыг ойрын хугацаанд хүлээн авна гэж бид найдаж байна” гэжээ. 

Түүний мэдээлснээр, тусламжийн дийлэнх хэсгийг цэргийн хэрэгцээнд, 7.8 тэрбум ам.долларыг төсвийн дэмжлэгт, 1.5 тэрбум гаруйг нь эдийн засагт туслахад зориулахаар төлөвлөж байгаа аж. Мөн АНУ-ын Конгресс Украины хэрэгцээнд зориулж Оросын царцаасан хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө