ВИДЕО: Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн зохион байгуулсан "Хятадын соёлын өдөр"-т Элчин сайд Шэнь Миньжюань нарын албаны хүмүүс оролцлоо

ВИДЕО: Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн зохион байгуулсан "Хятадын соёлын өдөр"-т Элчин сайд Шэнь Миньжюань нарын албаны хүмүүс оролцлоо

Олон улсад 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Хятадын "Соёлын өдөр" өдөрлөгийг өнөөдөр /2024.04.18/ Монгол-Хятадын Найрамдал сургууль Улаанбаатар хотноо зохион байгууллаа. 

ВИДЕО:

Монгол-Хятадын Найрамдал сургууль дээр болсон тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбооны дарга Бай Шуанжань, Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн захирал Жан Фэн Инг нарын албан хүмүүс болон БНХАУ-аас Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулагч компани, аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцлоо. 

Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань "Энэ жил Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Монгол-Хятадын Найрамдал сургууль өнөөдөр Хятадын "Соёлын өдөр" өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, хятадын соёл, ёс заншлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж байгаад талархаж байна. 65 жилийн түүхтэй энэхүү сургуулийн сурагчид хятад хэлийг өндөр түвшинд сурч мэдэж байгаа нь тэдний үзүүлж буй урлагийн тоглолт, гаргаж байгаа амжилтаас харагдаж байна. Анх удаагийн Монгол Улсад Хятадын "Соёлын өдөр" өдөрлөгийн арга хэмжээнд оролцож байгаа сэтгэгдэл үнэхээр өндөр байна" гэлээ. 

Тус өдөрлөгийн үеэр Монгол-Хятадын Найрамдал сургуулийн захирал Жан Фэн Инг "Энэ өдөр бид Олон улсын Хятад хэлний өдөр, Хятадын соёлын наадмыг тэмдэглэж байгаадаа баяртай байна. Энэ нь хятад үндэстний уламжлалт соёлын томоохон баяр ба манай сургуулийн чухал баяруудын нэг юм. Хятадын соёл бол дэлхийн соёл иргэншлийн үнэт баялаг бөгөөд Хятад хэл бол Хятад болон далайн чанад дахь Хятад иргэдийг дэлхий ертөнцтэй холбох холбоос юм. Энэ наадмын үеэр бид Хятадын соёлын гүн гүнзгий байдлыг баялаг, өнгөлөг үйл ажиллагаагаар дамжуулан мэдэрч болно. Бид хайчилбар хайчлах, будах, банш хийх, сум шидэх зэрэг уламжлалт соёлын арга хэмжээг явуулах бөгөөд ингэснээр зочин, багш, сураг бур Хятадын соёлыг бид биечлэн мэдрэх болно" гэлээ.

Тус арга хэмжээний үеэр Монгол-Хятадын Найрамдал сургуулийн сурагчид хятад үндэсний соёлыг харуулсан луугийн бүжиг бүжиж, дуу, шүлэг, хөгжим тоглож, урлагийн үзүүлбэр үзүүллээ. Мөн гар урлал, цайны соёл зэргийг танилцуулж, ирсэн зочдоо дайлсан юм.