ВИДЕО: ОХУ-ыг Беларусьтай холбодог Панинскийн гүүр нурж, нэг хүн нас баржээ

ВИДЕО: ОХУ-ыг Беларусьтай холбодог Панинскийн гүүр нурж, нэг хүн нас баржээ

Беларусьтай холбодог ОХУ-ын Смоленск мужийн Вязьма хотод байрлах Панинскийн гүүр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 16:00 цагийн орчимд нурж, одоогийн байдлаар нэг хүн нас барсан нь тогтоогдоод байна.

Орон нутгийн онцгой байдлын албанаас, Гүүр нурах үед гүүрэн дээр ачааны машин болон суудлын автомашин байсан бөгөөд автомашинд сууж явсан эмэгтэй газар дээрээ нас барж, ачааны машины жолооч хүнд шархадсан тухай мэдээлжээ. Мөн гүүрний доор мөн төмөр зам байдаг ба гүүр нурах үед галт тэрэг байгаагүй гэж мэдэгдсэн бөгөөд энэхүү гүүр нь 1980 онд баригдсан, хотын төв хэсгийг Москва, Юбилейный бичил дүүрэг, Вязьма-Брянская тосгонтой холбодог байна. Чухам юунаас болж гүүр нурсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд өвлийн улиралд ОХУ-д инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн доголдол ихэссэнтэй холбоотой гэж үзэж байгаа аж.

ВИДЕО: