"Гана улсын 63 настай санваартан, 12 настай охинтой сүй тавьсан" хэргийг тус улсын цагдаа нар шалгаж эхэлжээ

"Гана улсын 63 настай санваартан, 12 настай охинтой сүй тавьсан" хэргийг тус улсын цагдаа нар шалгаж эхэлжээ

Гана улсын цагдаа нар 12 настай охин 63 настай эрэгтэйтэй хурим хийсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн гэж тус улсын цагдаагийн газраас мэдээлжээ.

Тодруулбал, Гана улсын нэрт санваартан Л.Цуру нь өнгөрөгч гуравдугаар сарын 30-нд насанд хүрээгүй бүсгүйтэй гэрлэжээ. Харин тэдний харьяалагддаг нийгэмлэгийн удирдлагууд уг ёслол нь зөвхөн уламжлалт сүй тавилт ба тахилчдад хүүхэдтэй дотно харилцаа үүсгэх эрх олгодоггүй гэж мэдэгджээ. Гэтэл тэдний сүй тавих ёслолын үеэр сүйт бүсгүйг гэр бүлийн үүргээ гүйцэтгэхэд бэлэн байхыг зөвлөсөн байна. Дараа нь охиныг эхнэр, ээжийн дүрд бэлтгэх ёслол хийсэн байна.

Гана улсын хуулиар 18 наснаас эхлэн гэрлэхийг зөвшөөрдөг тул тус улсын Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн яам, Дотоод хэргийн яам, цагдаагийн газартай хамтран мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Улмаар Гана улсын дотоод хэргийн яамнаас “Охин болон түүний ээж цагдаагийн хамгаалалтад байгаа” гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: Varlamov news