Хүчтэй тэсрэлт болсон Өмнөговь аймгийн дулааны цахилгаан станц хэвийн горимд шилжжээ

Хүчтэй тэсрэлт болсон Өмнөговь аймгийн дулааны цахилгаан станц хэвийн горимд шилжжээ

Өмнөговь аймгийн Даланзадгадын дулааны цахилгаан станцад 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 4 цаг 10 минутад станцад хүчтэй доргилт тэсрэлтийн чимээ гарч станц дотоод хэрэгцээгүй болж тэг зогсолт хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Даланзадгадын ДЦС-д гарсан гэмтлийг засварлаж, хэвийн үйл ажиллагаанд шилжүүлжээ. Тодруулбал, Засварын бригад шуурхай арга хэмжээ авч ажиллан 22:00 цагийн байдлаар хэвийн горимд шилжүүлж, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангасан байна. Станцын бойлерийн конденсатын бак задарч, бакны задарсан хэсэг дотоод хэрэгцээний трансформаторыг цохиж гэмтээсэн байжээ. Дэлбэрэлтийн улмаас хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд өчигдөр дулааны хэрэглээг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж үзлэг шалгалт хийсэн аж.