ВИДЕО: Токиод анх удаа цахилгаан автомашинуудын “Formula E” уралдаан боллоо

ВИДЕО: Токиод анх удаа цахилгаан автомашинуудын “Formula E” уралдаан боллоо

Өнгөрсөн бямба гарагт Токиогийн гудамжинд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудын уралдаан болох "Formula E" анх удаа болж өнгөрлөө. Токиогийн Кото дүүрэгт байрлах "Tokyo Big Sight" төвийн эргэн тойронд байгуулсан 2.6 км урт түр тойрог замд машинууд уралдсан бөгөөд Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Токиогийн захирагч Коикэ Юрико нар "Tokyo E-Prix" тэмцээний нээлтийн ёслолд оролцсон байна.

Уг уралдаанд “Масерати” багийн герман нисгэгч Максимилиан Гюнтер түрүүлж, “Ниссан” багийн англи нисгэгч Оливер Роуланд удаалжээ. Нийт 11 багийн 22 машин өрсөлдсөн уралдаан болон бусад арга хэмжээг 20 мянга орчим хүн үзэж сонирхсон байна. "Formula E"-гийн машинууд нь "Formula-1"-ийн машинуудтай харьцуулахад байгаль орчинд ээлтэй гэдгээрээ давуу бөгөөд хөдөлгүүрээс утаа ялгардаггүй, дуу чимээ бага байдгаараа онцлог болж буйг үзэгчид онцолжээ.