Их Британийн хаан Чарльз хорт хавдар туссанаасаа хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцжээ

Их Британийн хаан Чарльз хорт хавдар туссанаасаа хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцжээ

Их Британийн хаан III Чарльз хорт хавдар туссанаасаа хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. Тодруулбал, тэрээр өчигдөр /2024.03.31/ Виндзор дахь Улаан өндөгний баярын ёслолд оролцож, түүнтэй хамт хатан хаан Камилла болон гэр бүлийн бусад гишүүдийн хамт иржээ. 

75 настай Чарльз хорт хавдар туссаныхаа дараа эмчилгээ хийлгэж, хуулиар хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлсээр байгаа ч олон нийтийн арга хэмжээнд бараг оролцохгүй байгаа ажээ. Их Британийн Букингемийн ордон III Чарльзын хорт хавдрын оношийг хоёрдугаар сарын эхээр зарласан. Түүний өвчин нэгдүгээр сард түрүү булчирхайн томролтой эмчилгээ хийлгэж байх үед нь илэрсэн гэдэг. Харин III Чарльз түрүү булчирхайн хорт хавдаргүй гэдгийг хааны гэр бүлийн төлөөлөгчид баталсан юм. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө