Д.Гантулгын хоёр жил хорих ялыг хэвээр үлдээлээ

Д.Гантулгын хоёр жил хорих ялыг хэвээр үлдээлээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд болсон.

Шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл түүний давж заалдах шатны шүүх хуал өнөөдөр /2020.01.23/ болсон.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдан, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг хэлэлцжээ.

Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хүчингийн хэрэгт холбогдуулан шалгаад хоёр жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.