Бусдын нэрээр Монгол Улсын хилийг нэвтрэх гэж байсан иргэнийг хилчид илрүүлжээ

Бусдын нэрээр Монгол Улсын хилийг нэвтрэх гэж байсан иргэнийг хилчид илрүүлжээ

Бусдын нэрээр Монгол Улсын хилийг нэвтэх гэж байсан иргэнийг хилчид илрүүлжээ. 

Тодруулбал, "Чингис хаан" Олон улсын агаарын замын боомтоор энэ сарын 21-ний өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-236 дугаар аяллын онгоцоор иргэн Н нь бусдын нэрээр Монгол Улсад буцах үнэмлэх гаргуулан улсын хил зөрчсөнийг хилчид илрүүлсэн байна. Өдгөө тус хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа аж. Иймд иргэдийг хэн нэгний бичиг баримтыг ашиглаж, улсын хил нэвтрэх зэргээр хууль бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.