ЧУУЛГАН: Цэцийн хуулийн шинэчлэлийг хэлэлцэнэ

ЧУУЛГАН: Цэцийн хуулийн шинэчлэлийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно