ШУУД: “Браво цирк-4" тоглолтод Нарны циркийн Э.Лхагва-Очир, "X Pole Dance" тэмцээний А.Ариунболд тэргүүтэй уран бүтээлчид оролцоно

ШУУД: “Браво цирк-4" тоглолтод Нарны циркийн Э.Лхагва-Очир, "X Pole Dance" тэмцээний А.Ариунболд тэргүүтэй уран бүтээлчид оролцоно

"Bravo Circus-4" энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл Монгол бөхийн өргөөнд тоглогдох гэж байна. "Bravo Circus-4 тоглолтын найруулагчаар МУУГЗ Д.Зоригт оролцож байгаа бөгөөд өнөөдөр "Bravo-4" тоглолтод оролцох уран бүтээлчид мэдээлэл хийж байна.

Тоглолтод Циркийн олимп Monte Carlo-гийн Цомын эзэн, Нарны циркийн жүжигчин Э.Лхагва-Очир, Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч Огторгуйн охид хамтлаг, БНСУ ын X Pole Dance тэмцээний алтан медалийн эзэн А.Ариунболд, American’s GOT TALENT шоуны шилдэг оролцогч, генессийн 2 удаагийн амжилтын эзэн Strong Man Тулгаа, Долоон давхар, хоёр эргэлттэй үсрэлтийн Дэлхийн рекордыг эзэмшигч, Олон Улсын циркийн алтан цомуудын эзэн, алдарт Зола Брос хамтлаг, Дэлхийн уран нугараачдын хатан "Tитэм"-ийн эзэн X Roses хамтлаг болон, хөгжилтэй алиалагч , сургуультай далматинууд мөн шинэ олон сюрпризтэйгээр эхлэхэд бэлэн болжээ.

Урилгаар х.Мичидмаа, Энжи нар BRAVO CIRCUS-н тайзнаа, анх удаа хамтран дуулах ба Тоглолтын хөтлөгч "Mr.Bravo" МУУГЗ Ч. Хатанбаатар, Ерөнхий найруулагч, МУУГЗ Д. Зоригт нар ажиллана.

ШУУД: