"Патая, Бангкок хотод халаасны хулгай хийсэн таван монгол иргэнийг хорьж байгаа ба улсаасаа албадан гаргана" гэв

"Патая, Бангкок хотод халаасны хулгай хийсэн таван монгол иргэнийг хорьж байгаа ба улсаасаа албадан гаргана" гэв

Патая, Бангкок хотуудад жуулчдыг онилж, бүлэглэн халаасны хулгай хийсэн байж болзошгүй таван монгол иргэнийг баривчилсан талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Хэргийг тодруулбал, Хятадын жуулчин Сун Юэйин (71 настай) гэх эмэгтэй Патаяд байхдаа халаасны хулгайд өртсөн гэж Нонгпругийн цагдаад мэдүүлсний дараа гуравдугаар сарын 11-нд мөрдөн байцаалтын ажиллагааг эхэлсэн байна. Уг хохирогчийн 21 мянган юань, 1800 Тайланд баттай түрийвчийг монгол иргэд авсан гэж үзэж байгаа аж. Баривчлах албаныхны мэдээлснээр сэжигтнүүд багаар ажиллаж байсан гэнэ. Тэд эхлээд бай хайж, цүнхийг нь нууцаар нээдэг ба буруу үйлдлээ нуухын тулд шүхэр ашигладаг аж.

Мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүд Бангкок, Патая хотын аялал жуулчлалын төв, худалдааны төв, BTS Skytrain буудлуудад ижил төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдсон. Жуулчны цагдаа, Цагаачлалын алба хамтран ажилласнаар Бангкок хотын Он Нут дахь зочид буудлаас Монголын таван иргэнийг баривчилсан байна. Гуравдугаар сарын 23-нд мэдээлснээр Н.Нансалмаа (32 настай), А.Ганзориг (25 настай), Д.Амболд (24 настай) гэх монгол иргэдийг Паттаяа мужийн шүүхээс баривчлах захирамж гарган баривчилсан бөгөөд гурвуулаа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Таван сэжигтний визийг хүчингүй болгож, Тайландын хар жагсаалтад оруулдсан бөгөөд одоогоор тэднийг албадан гаргах ажиллагаа явуулж байна гэв.

Эх сурвалж: The Pattaya news