ВИДЕО: “Titanic” киноны гол дүрийн бүсгүй Рөүзийг аварсан хаалга 700 гаруй мянган доллараар зарагджээ

ВИДЕО: “Titanic” киноны гол дүрийн бүсгүй Рөүзийг аварсан хаалга 700 гаруй мянган доллараар зарагджээ

Алдарт “Titanic” киноны зураг авалтад ашигласан модон хаалга буюу хавтан $718,750 доллараар зарагджээ. Үнэндээ хаалга биш ханын хавтан байсан гэдгийг кино бүтээгчид дараа нь хэлж байсан юм. Тус хавтан нь 2.4 метр урт, 1 метр өргөний хэмжээтэй бөгөөд одоог хүртэл үзэгчдийн дунд Рөүзийн дурлалт залуу Жэйкийг бас багтаах боломжтой байсан эсэх талаар маргаан үргэлжилдэг.

Тус хавтан нь “Planet Hollywood” ресторанд хадгалагдаж байсан ба тус газар өчигдөр өөрийн өмчлөлд байсан кинонуудын эд зүйлсийг дуудлага худалдаагаар зарсан Дуудлага худалдаагаар мөн “Indiana Jones and the Temple of Doom” киноны зураг авалтад ашиглагдсан ташуур $525,000, жүжигчин Тоби Магуайрын өмсдөг хүн аалзны өмсгөл $125,000-аар зарагджээ.