УБТЗ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга асан Ж.Пунцагт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хурлыг 60 хоногоор хойшлууллаа

УБТЗ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга асан Ж.Пунцагт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хурлыг 60 хоногоор хойшлууллаа

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга асан Ж.Пунцагт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн билээ.

Тэгвэл тус хэргийг шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжилж өчигдөр шүүх хурлыг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна. Тодруулбал, тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр ирэх тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэжээ.