Н.Учрал: Эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг цахимд оруулж, иргэд эмийн жороо цахимаас харах боломжтой боллоо

Н.Учрал: Эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг цахимд оруулж, иргэд эмийн жороо цахимаас харах боломжтой боллоо

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.  

ЦХХХ-ны сайд Н.Учрал, "Эрүүл мэндтэй холбоотой долоон төрлийн үйлчилгээг цахимд оруулж, И-Монгол системд нэвтрүүлэх гэж байна. эхний ээлжинд эмийн жорыг цахимд оруулах үйлчилгээг нэвтрүүлсэн ба иргэд тус системд нэвтэрч мэдээллээ харах боломжтой. Ингэснээр иргэд эмчийн жорыг цаасанд бичүүлж, эмийн сан руу явах шаардлагагүй болж байна.

Энэ системийг нэвтрүүлснээр И-Монгол системийн архив руу ороход тухайн иргэний нэг жилийн дотор бичсэн эмийн жорыг харах боломжтой.  

Эмчийн жороос гадна дүрс оношилгооны дүгнэлт, зургууд болон шинжилгээний хариунуудыг И-Монгол систем дэх иргэний хуудсанд байрлуулна. Мөн хүүхдийн вакцины мэдээлэл, жирэмсэн эхийн карт, бүх төрлийн шинжилгээний хариу зэрэг мэдээллийг И-Монголиа системд оруулна. Тавдугаар сарын 4-нөөс эхлэн эдгээр мэдээллийг И-Монголиа системд бүрэн нэвтрүүлж, ашиглах боломж бүрдэнэ" гэв.

ШУУД: