С.Чинзориг: Д вирусын "интерферон" эмчилгээг энэ онд Монголд нэвтрүүлнэ /LIVE/

С.Чинзориг: Д вирусын "интерферон" эмчилгээг энэ онд Монголд нэвтрүүлнэ /LIVE/

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны Д вирустэй холбоотой эм, эмчилгэний талаар хэлэлцэж, ЭМ-ийн сайд С.Чинзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Гипатит Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны одоогийн нөхцөл байдал цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын гишүүдийн саналыг сонслоо. Монгол Улсад гипатит вирусын халдварын тархалт өндөр байна. Үүнээс шалтгаалан гипатит вирусээс гаралтай элэгний өвчлөл их байна. Мөн нас баралт өндөр байна. Манай Улсад дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцдог аргачлалаар тооцоолж үзэхэд Д вирусын халдвартай 66 мянга орчим иргэн байх магадлалтай гэсэн тооцоо байна. Гэвч Д вирустэй иргэдийн ТББ-ын гаргаж буй тоогоор Монголд 150 мянга гаруй иргэд гипатит Д вирусын халдвартай иргэн байна гэсэн судалгаа байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д бүртгэгдсэнээр 3800 вирустэй иргэд байна. Энэ өвчний эмчилгээ бүрэн бус. Учир нь гипатит Д вирусын халдварыг эмчилдэг "интерперон" эмчилгээний зөвшөөрлийг монголд сайдын тушаалаар 2024 онд баталсан. 

Өнөөдрийн байдлаар:

  1. ДЭМБ-д зөвшөөрөгдсөн интерферон эмчилгээний зааврийг гаргаад тодорхой хэмжээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Гэвч энэ эм бэлдмэл гаж нөлөө ихтэй тул худалдан авах ажиллагааг түр хугацаанд түдгэлзүүлсэн.
  2. Хоёрдугаар сарын эхээр ОХУ-ын эрүүл мэндийн сайдтай уулзаж, манай улсын иргэдийг Буриадад эмчилгээнд оруулах санамж бичигт гарын үсэг зурсан.
  3. АНУ-ын "Hipatitis" компанитай Д вирусийн эмчилгээний бүтээгдэхүүн авахаар цахимаар гурван удаа уулзалт хийсэн. 

Мөн Д вирусын эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож, эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдийг групт оруулах арга хэмжээ авч байгаа. Энэ жил "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас долоон тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталж өгсөн. Өнгөрсөн онд энэ хөтөлбөрийн хүрээнд тусгасан төсвийн мөнгөнөөс зургаан тэрбум төгрөг үлдсэн. Нийт 13 тэрбум төгрөгийг Эрүүл Мэндийн яамны мэдэлд зарцуулах боломж бий. Энэ мөнгөөр Д вирусийн эмчилгээний зардлыг шийдэж энэ ондоо багтааж эхлүүлэхээр төлөвлөж байна.

Гэхдээ бүх иргэдийг нэг дор эмчилгээнд хамруулах боломжгүй. АНУ-ын талаас нэг жил 1,000 тариа үйлдвэрлэж нийлүүлэх боломжтой гэж байгаа бол Буриадаас 700-1000 орчим тариа нийлүүлнэ гэж буй юм" гэв.

ВИДЕО: