Метро шүүмжилсэн УИХ-ын гишүүн Н.Ганибалд Хотын дарга Х.Нямбаатар дургүйцэж, "Сонгууль дөхөхөөр үлгэрийн баатарууд амилдаг" гэжээ

Метро шүүмжилсэн УИХ-ын гишүүн Н.Ганибалд Хотын дарга Х.Нямбаатар дургүйцэж, "Сонгууль дөхөхөөр үлгэрийн баатарууд амилдаг" гэжээ

УИХ-ын гишүүн Н.Ганибал “УИХ-ын гишүүд метрог ямар мөнгөөр барихыг мэдэхгүй байна. Улсаараа метроны сайхан зураг хараад л суугаад байх юм. Ямар төсвөөр яаж шийдэхээ танилцуулж, ярилц л даа” гэж ярьсанд нь Хотын дарга Х.Нямбаатар эгдүүцэн хариулжээ. 

Тэрээр өөрийн твиттер хуудастаа, "Сонгууль дөхөхөөр үлгэрийн баатарууд амилдаг гэж үнэн шүү. Ажил ажлаа хиймээр байна. Метрог эсэргүүцдэг, харлуулж байгаа хүмүүс ашиглалтад орохоор метронд суухгүй гэдгээ илэрхийлмээр байна" гэжээ. 

Хотын дарга Х.Нямбаатарын өөрийнх нь талаар байр сууриа илэрхийлсэн зарим нэгэнтэй хэрүүл хийж, үг өнгөрөөдөггүй хэмээн олны шүүмжлэлд өртдөг.  Тодруулбал, ЕТГ-ын дарга асан З.Энхболд метроны бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар хариу тайлбар хийж, "З.Энхболд оо, Ойр орчмыг вирустуулж явахаар шүүх хуралдаа гутлаа тослоод, зангиагаа зүүгээд оч" гэж мэдэгдэж байв.