ФОТО: Гүүрэн байгууламжийг чингэлэг тээврийн хөлөг онгоц мөргөсний улмаас гүүр бүрэн сүйджээ

ФОТО: Гүүрэн байгууламжийг чингэлэг тээврийн хөлөг онгоц мөргөсний улмаас гүүр бүрэн сүйджээ

АНУ-ын Балтимор хотын 2.5 км-ын урттай Фрэнсис Скотт Кигийн нэрэмжит гүүрийг өчигдөр ачааны хөлөг онгоц мөргөсний улмаас сүйрсэн хэрэг гарсан. Тэгвэл гүүр нурах үед найман хүн усанд унасан ба эргийн хамгаалалтын албаныхан зургаан хүнийг эрэн хайх ажиллагааг явуулж байгаа ч одоог хүртэл олоогүй байгаа ажээ. 

Сонирхуулахад, “Дали” нэртэй хөлөг онгоц гүүрний тулгуур багнын нэгийг мөргөсний дараа гүүр сүйрсэн юм. Уг хөлгийн үйл ажиллагааг Сингапурт төвтэй “Синержи” групп хариуцдаг боловч Данийн “Маерск” компанид хөлслүүлсэн байжээ.

Эх сурвалж: CNN