ВИДЕО: Ө.Сэнгэсамдан Хятадын мастеруудын ой тогтоолтын "The Brain" шоу нэвтрүүлэгт ялалт байгуулжээ

ВИДЕО: Ө.Сэнгэсамдан Хятадын мастеруудын ой тогтоолтын "The Brain" шоу нэвтрүүлэгт ялалт байгуулжээ

Ой тогтоолтын ОУ-ын Их мастер, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3-р байр, Ази тивийн аварга, Шигшээ багийн дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нь БНХАУ-ын хамгийн их үзэгчтэй гэх "Jiangsu" телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт урилгаар оролцож тус улсын шилдэг тамирчинтай халз өрсөлдсөж ялалт байгуулсан байна.  

Түүний өрсөлдөгч нь Гуо Фейрон байсан бөгөөд тэрбээр “Супер брайн” шоуны 11, Бүх Хятадын гурван удаагийн аварга Жанг Шинрон, 2023 оны дэлхийн аварга Хуан Жин Яао нарыг ялж байжээ. Манай тамирчин өгөгдсөн даалгаврыг 13 минутад ямар ч алдаагүй олсноороо энэ шоунд ялагчаар тодорсон байна. Тэгвэл түүний өрсөлдөгч манай тамирчнаас долоон минутын алдагдалтайгаар даалгавраа гүйцэтгэв.

Ө.Сэнгэсамдан, “Миний гол зорилго бол өөрийгөө ялах, удирдах, төвлөрөх байлаа” гэсэн бол түүний өрсөлдөгч Гуо Фейрон “Монголын тамирчин үнэхээр мундаг байлаа. Түүнийг сайн гэдгийг мэдэж байсан. Би удаан байсан ч алдахгүй л хичээлээ” гэжээ.

ВИДЕО: