Япон улсаас илгээж буй хөнжил, генератор зэрэг тусламжийн барааг өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэж өгнө гэв

Япон улсаас илгээж буй хөнжил, генератор зэрэг тусламжийн барааг өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэж өгнө гэв

Монгол Улсад тулгарч буй зудын бэрхшээлийг даван туулахад зориулан Япон улсаас тусламж үзүүлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Япон Улсын Элчин сайдын Яамнаас энэхүү хүмүүнлэгийн тусламжийг өнөөдөр 16:00 цагаас Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэж өгөх аж.

Монголын Засгийн газраас гаргасан хүсэлтийн дагуу хөнжил, генератор зэрэг яаралтай тусламж илгээх шийдвэр гарсан талаар Японы NHK телевизээр өнгөрсөн баасан гарагт мэдээлж байсан юм. Мөн тус мэдээлэлд “Одоогийн байдлаар тус улсад 13 хүн нас барж, 725 мянга орчим хүн өртсөн гэж Монголын Засгийн газар болон НҮБ-аас мэдээлээд байна. Мөн 4.8 сая орчим мал хорогдсон нь нүүдэлчин малчдад хүнд цохилт болжээ. Тиймээс Японы засгийн газар Монголын Засгийн газраас гаргасан хүсэлтийн дагуу хөнжил, генератор зэрэг яаралтай тусламж илгээх шийдвэр гаргаад байна. Мал аж ахуй нь тус улсын гол салбаруудын нэг учраас Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх вий гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсээр байна” гэж мэдээлжээ.