Увсад өсвөр насны хоёр охиныг хулгайлсан этгээдийг таван цагийн дараа олж тогтоожээ

Увсад өсвөр насны хоёр охиныг хулгайлсан этгээдийг таван цагийн дараа олж тогтоожээ

Увс аймгийн цагдаагийн газарт гуравдугаар сарын өдөр "өсвөр насны хоёр охин хүүхэд алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч, 3 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, 31 настай Б гэгч нь “тоёота приус” машинтай авч явж байсныг дуудлага өгснөөс хойш 5 цагийн дараа олж тогтоон, холбогдох ажиллагааг явуулж байна, одоогоор хүүхдүүдэд учирсан гэмтэлгүй, шалтгаан нөхцөл, бусад байдлыг тогтоохоор ажиллаж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ байнгын холбоотой хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатай болохыг ЦЕГ-аас зөвлөж байна.