Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүт, Дорнодын ДЦС-ыг ашиглалтад оруулахаас гадна БНХАУ-аас 80 мвт хүртэл цахилгаан импортлоно

Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүт, Дорнодын ДЦС-ыг ашиглалтад оруулахаас гадна БНХАУ-аас 80 мвт хүртэл цахилгаан импортлоно

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Эрчим хүчний хэрэглээ маш их нэмэгдэж байна. Тавантолгойн 300 мваттын дулааны цахилгаан станцын тендер маргаан үүсээд зогссон юм байна. Өнгөрсөн өвлийг хүнд давлаа. Өсөөд байгаа эрчим хүчний хэрэглээгээ  яаж давах вэ. 2024, 2025 онд яаж шийднэ гэж харж байна. Арван аймгийн дулааны станцыг Эксим бакны санхүүжилтээр хэрэгжээд явж байгаа. Гэрээгээрээ ирэх долдугаар сард ашиглалтад өгөх ёстой ч барилга угсралтын ажил 50 хүрэхгүй явж байна. Тэгэхээр ямар хугацаанд дулааны станцуудаа ашиглалтад оруулахаар ярьж байгаа вэ.Нийслэлийн цахилгаа, дулааны хэрэглээ хэд дахин давчихсан. Гэтэл өдөр шөнөгүй барилга бариад хэрэглээгээ нэмээд байгаа. Цаашдаа нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийн асуудал тулгамдаад байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?" гэсэн юм. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн " Манай цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж жилд долоо орчим хувь болсон. Үүнд 11-2 сарын хэрэглээ 11.8 хувиар нэмэгдсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр манай хэрэглээний оргил ачаалал 1636 мегабайт  хүрсэн. Үүгээр үргэлжилбэл 2024-2026 оны өвлийн оргил ачааллын хэрэглээ 180 орчим мегабайт хүрнэ гэж таамаглаж байгаа. Энэ өсөлтийг хангахын тулд Бөөрөлжүүтийн 300 мвт цахилгаан станцын эхний 150 мвт ашиглалтад оруулна. Мөн Дорнодын дулааны цахилгаан станцын 50 мвт-ын өргөтгөлийг тавдугаар сард ашиглалтад оруулна. Гуравт, БНХАУ-аас 80 мвт хүртэл цахилгаан эрчим хүч импортлохоор гэрээ хэлэлцээр хийгээд явж байна. Тендер нь Оюутолгой төсөл санхүүжүүлнэ. Энэ гурван ажлыг хийж чадвал өвлийн оргил ачааллын үе ихлэхээс өмнө 260 орчим мвт эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх тооцоололтой ажиллаж байна. Арван аймгийн дулааны цахилгаан станцын төслийн хэрэгжилт сайн үр дүнд хүрэхгүй байгаа. гүйцэтгэгч компанитай бид маргаантай байгаа. Үнийн өсөлтийг энэ сарын сүүлээр тохирно. 64 сая ам.доллароор нэмэгдүүлэх санал тавьсан. Эрчим хүчний яамнаас үүнийг хэт өндөр байна гэдэг санал өгсөн. Мэдээж энэ төсөл хугацаандаа ашиглалтад орж амжихааргүй болсон. Энэ ондоо багтааж оруулах шаардлага тавих гэж байгаа" гэлээ.

ВИДЕО: