Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх зорилгоор "Student" арга хэмжээг зохион байгуулж байна

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх зорилгоор "Student" арга хэмжээг зохион байгуулж байна

Өсвөр насны хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэдний хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Хар тамхитай тэмцэх газраас "Student" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр МУИС-ийн 407 оюутанд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, үр дагавар, хууль эрх зүйн хариуцлага” сэдэвт хоёр удаагийн сургалтыг орж, санал асуулга явуулжээ. "Student" хэсэгчилсэн арга хэмжээг энэ оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулах аж.