Асран хамгаалагч нь "Цэргийн баяр" тэмдэглэж архидан согтуурсны улмаас осгосон ой 4 сартай хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна

Асран хамгаалагч нь "Цэргийн баяр" тэмдэглэж архидан согтуурсны улмаас осгосон ой 4 сартай хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна

"Цэргийн баяр" тэмдэглэж архидан согтуурч, хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас ой 4 сартай хүүхэд осгосон хэрэг энэ сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэгт гарсан билээ. 

Тэгвэл тухайн осгосон хүүхэд нь өдгөө эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Хүүхдийн биеийн байдал, осголтын зэргийг тогтоохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн үзлэг, шинжилгээ хийсэн бөгөөд шинжээчийн дүгнэлт одоогоор гараагүй юм байна. Шинжээчийн дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалан уг хэргийг эрүү, зөрчлийн хуулийн алингаар нь шалгахаар шийдэх аж. 

Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлд "Хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй" улмаас хүүхдэд хүндэвтэр, түүнээс дээш хүнд хохирол учирсан бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хязгаарлах, 5-8 жил хорих зэрэг ял оноох хуулийн заалттай юм байна. Харин Зөрчлийн тухай хуулийн 6.20-д "Хүүхдийн эрхийг зөрчих" 300 мянган төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэх аж.