П.Сэрдамба: Олимпын эрх олгох тэмцээнд оролцуулах Э.Цэндбаатарын хүсэлтийг Монголын Боксын холбооны УЗ-ийн хурлаар шийдвэрлэнэ

П.Сэрдамба: Олимпын эрх олгох тэмцээнд оролцуулах Э.Цэндбаатарын хүсэлтийг Монголын Боксын холбооны УЗ-ийн хурлаар шийдвэрлэнэ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар 2024 оны Парисын олимпын наадмын эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүсэлтээ байгаагаа илэрхийлж Монголын боксын холбоонд хандаад байгаа билээ.

Тэгвэл түүний хүсэлтийг Монголын боксын холбоо хүлээж авах эсэхийг  Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоод буй П.Сэрдамбаас тодрууллаа. "Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Боксын холбоонд хандаж, хүсэлт гаргасан байсныг харсан. Тэрбээр хүсэлтээ албан ёсоор ирүүлээгүй байгаа. Ямартай ч Э.Цэндбаатарын хүсэлт албан ёсоор ирвэл Монголын Боксын холбооны удирдах зөвлөл хэлэлцэн шийдвэр гаргах байх. Одоогоор үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ. Товчхондоо, Парис-2024 олимпод оролцох эрхийн төлөөх тоглолтод оролцох Э.Цэндбаатарын хүсэлтийг Монголын Боксын холбооны удирдах зөвлөл хэлэлцэж, шийдвэр гаргах юм байна.