“The Mongolz” өнөөдөр Хятадын “Lynn Vision Gaming” багтай тоглоно

“The Mongolz” өнөөдөр Хятадын “Lynn Vision Gaming” багтай тоглоно

Нэг сая гаруй ам долларын шагналтай "CS2"-ийн анхны “Мэйжор” тэмцээн Дани улсын Копенхаген хотноо өнгөрсөн ням гарагт эхэлсэн. Уг тэмцээнд Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөн оролцож буй “The Mongolz” баг өчигдөр шийдвэрлэх тоглолтоо ОХУ-ын “AMKAL” багтай хийж 13:10 харьцаатайгаар хожил байгуулсанаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй болсон юм.

Өнөөдөр тэд 20:00 цагаас Хятадын "Lynn Vision Gaming" багтай тоглох бөгөөд хожсон баг нь тэмцээнээ үргэлжлүүлж, хожигдсон нь гэртээ харина. Дээрх хоёр багийн тухайд Азидаа олон удаа учраа таарч байсан ба сүүлийн гурван тоглолтод "The MongolZ" ялжээ.