Б.Мөнгөнтуул “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээнд түрүүлжээ

Б.Мөнгөнтуул “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээнд түрүүлжээ

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээн энэ сарын 15-17-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд нийт 650 шатарчин өрсөлдсөний 12 нь  Их мастер цолтон байсан аж.

Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртсэн бол дэд байрт Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Т.Мөнхзул орлоо. Б.Мөнгөнтуул гавьяат тус тэмцээний хошой аварга болж байгаа бөгөөд өмнө нь 2017 онд түрүүлж, 2019 онд мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Их мастер С.Билгүүн тав, эмэгтэйчүүдэд өрсөлдсөн Э.Хулан дөрөвдүгээр байр эзэлжээ.