ШУУРХАЙ: Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбооноос уучлалт гуйж, олимпын эрх олгох тэмцээнд оролцуулахыг хүслээ

ШУУРХАЙ: Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбооноос уучлалт гуйж, олимпын эрх олгох тэмцээнд оролцуулахыг хүслээ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар 2024 оны Парисын олимпын наадмын эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүсэлтээ байгаагаа илэрхийлж Монголын боксын холбоонд хандлаа. 

Тэрбээр өмнө нь манай сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр "Монголын боксын холбоо боломж олговол Парисын олимпод оролцож, эх орныхоо нэрийг гаргахын төлөө хичээх болно" гэдгээ хэлж байсан юм. Тэгвэл гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр Монголын боксын холбооноос уучлалт гуйж,  олимпын наадмын эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүсэлтээ байгаагаа илэрхийллээ. 

Ташрамд өгүүлэхэд, тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийж ялалт байгуулсан юм.